С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ч.Өнөрбаяр: Цар тахал долоо хоног амардаг болчихсон юм уу
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Эдийн засаг, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж буйг онцолсон тэрбээр "УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Төв банкны дэд Ерөнхийлөгчид том мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргах гаргах үүрэг өгсөн. Иргэдийн эдийн засгийн эрх чөлөөг үгүй хийж байгаа хэрэг. Том мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд нэвтрүүллээ гээд улс орны асуудал шийдэгдэхгүй. Англичууд эдийн засгаа үнэ цэнэтэй байлгахын тулд өнөөдрийг хүртэл зоосон мөнгө хэрэглэдэг. Том мөнгөн дэвсгэрт гаргах УИХ-ын даргын шийдвэр нь эдийн засаг нь туйлдсан Монголд төгрөгний ханш уначихсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Хэрэв энэ шийдвэр хэрэгжих юм бол нэг ширхэг талхыг шуудай мөнгөөр авдаг болно.
20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс гаргах тухай бодлого гаргасан нь зөв байх байлаа. Энэ шийдвэрээс харахад, Монгол Улс алсын хараагүй бодлоготой болчихжээ. Улс орны эдийн засгаар эрх баригч нам тоглохоо болио. МАН эрх барьж байна. Монголын асуудал, зовлонг шийдвэрлэх эрхийг ард иргэд тэдэнд өгсөн. Энэ хүмүүсийг ажлаа хий гэж шаардах эрх нь ч иргэдэд бий. Эдийн засгаа аврахын тулд хилийн боомт руу гүйх бус гаднын хөрөнгө оруулалтыг бодитой татах бодлого танилцуулаач гэдгийг шаардаж байна.
"No naadam" хөдөлгөөнийг санаачилсан иргэдийг гаднын санхүүжилт, зохион байгууллаттайгаар хийсэн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Үүнд хуулийн байгууллага албан ёсны бодит мэдээлэл өгмөөр байна. Иргэд хоёр талцаж байна. Цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгсэл иргэдтэй дайсагнасан маягтай харилцаа үүсгэж болохгүй. Нээлттэй сонсгол хийж эцэслэн мухарлах эрх УИХ-д байна.
Гуравдугаарт, Боловсрол, шинжлэх ухааны сайд 185 мянган сурагч хичээлийн хоцрогдолтой байгаа талаар мэдээлсэн. Боловсрол бол тухайн хүний ирээдүй. Салбарын сайд нь энэ хоцрогдлыг нөхөх бодитой бодлого танилцуулж чадсангүй. Таван өдөр танхимаар, мөн өдөр цахимаар хичээллэнэ гэдгийг ярилаа. "Ковид-19" цар тахал долоо хоног амардаг болчихсон юм уу. Боловсролын яам бодитой, зоригтой шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй байна" гэсэн юм.