С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Мөнх-Оргил: Хүүхдийг сурлагаар нь ангилж ялгадаггүй болох хэрэгтэй
Боловсролын багц хуулийн төслийн боловсруулалтын явц, байдлын талаарх хэлэлцүүлэг болж өнгөрлөө. Энэ үеэр Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил мөн багц хуулийн төслийг боловсруулах явц, байдлын талаар танилцуулж, гол зохицуулалтуудын талаар мэдээлэл өглөө. Мэдээлэлдээ хүүхдийг сурлагаар нь ангилж ялгадаггүй болох талаар санал, байр сууриа хуваалцсан юм. Хүүхдийг дунд сурдаг, сайн сурдаг гэж ангилаад л эхлэх юм бол насаараа тэгж ангилагдах болдог.
Олимпиадын сурагчийг олимпиадаар нь явуулж, олимпиадынх биш бол хаяад явдаг энэ арга барил бус орчин үеийн шинжлэх ухааны сургалтын нээлт, ололтуудыг хуулийнхаа ерөнхий үзэл санаа, агуулга руу тусгаж, үүнийг ойлгодог багшийг, эцэг эхийг бэлтгэх өөрчлөлтийг багц хуулиараа эхлүүлмээр байна хэмээн байр сууриа илэрхийлсэн. Тус хэлэлцүүлэгт оролцогч багш, ажилтан, удирдлагын төлөөлөл мөн саналаа хэлэв. Оролцогчид, сургалтын хугацаанд нэг хүүхдэд зориулах зардлыг нэмэх, бүх шатны сургалтын байгууллагын багш, ажилтнууд хүүхэдтэй зүй бус харилцахгүй байх, зүй бус хандлага гаргахгүй байх зохицуулалт хуулийн төсөлд тусгах, уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлогыг хэрэгжүүлэх зэрэг үнэтэй саналуудыг илэрхийлсэн юм.