С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завджээ
Улсын хилээр орж, гарч буй тээврийн хэрэгслүүдэд холбогдох албаныхан тогтмол хяналт шалгалт хийдэг билээ.
Энэ явцад улсын хилээр үл мэдэгдэх нунтаг гаргах гэж байсныг хилчид илрүүлсэн байна. Тодруулбал, Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний зүтгүүр талаас 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай эд зүйл байжээ. Үүнийг хилийн 0108 дугаар ангийн тээврийн хэрэгсэл шалгах манаанд үүрэг гүйцэтгэж байсан оператор хянагч, ахлах ахлагч Г.Болд-Оргил илрүүлсэн аж.
Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийжээ. Төмрийн хүдэр дундах нэг ширхэг хуванцар тагтай саванд 41 ширхэг капсултай үл мэдэгдэх нунтаг зүйл байсан байна. Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгчээ.