С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шадар сайд ШХАБ-д Ерөнхийлөгчийг төлөөлжээ
Шадар сайд С.Амарсайхан есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Душанбе хотноо болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад оролцох үеэр буюу есдүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Ковид-19 цар тахын нөхцөлд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг голлон ярилцав.
Шадар сайд С.Амарсайхан Монгол Улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд БНХАУ-аас үзүүлсэн вакцины дэмжлэг ихээхэн тус нэмэртэй болсныг онцлон тэмлэглээд, хоёр талаас сүүлийн үед ярилцаж буй хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх, нүүрсний экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг бууруулах зэрэг асуудалд бодит ахиц гаргахад анхаарал хандуулахыг хүсэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсын цар тахлыг даван туулах хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс цаашид ч вакцин болон санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв. Мөн Тяньжин боомтод хуримтлагдсан чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах, хилийн боомтуудаар ачаа бараа эргэлтийг түргэсгэх асуудалд хятадын талаас үргэлжлүүлэн анхаарал хандууллахаа илэрхийлэв.
Талууд түүнчлэн ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагаа, ялангуяа эдийн засаг, дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа өргөжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Энэ онд ШХАБ үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож, Шадар сайд С.Амарсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бие төлөөлөгчөөр оролцож байгаа юм.