С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
М.Тулгат: АН-д фашист, нацист үзэлтэй хүмүүс их байна
М.Тулгат даргатай АН-аас долоо хоногийн ээлжит 4:11 цагийн уулзалтаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр ирэх сарын 6-нд тохиох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаар болсныг мэдэгдэв.
М.Тулгат даргын хэлснээр "Ирэх сарын 6-наас 10-ны хооронд Хүний эрхийн үндэсний чуулган нэрийн дор анхдугаар чуулган зохион байгуулна. АН-аас өнгөрсөн хугацаанд 20 гаруй бүсийн чуулган зохион байгуулсан. Энэ удаа хүний эрхийн хүрээнд ярилцана. Хоёр жилийн хугацаанд хүний эрхийн зөрчил гамшгийн хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн буруу бодлогоос болж хувийн хэвшлүүд элгээрээ хэвтэж, төсвийн мөнгийг үрэн таран хийсэн он жилүүд боллоо. Орон нутаг, бүсээс гишүүд оролцоно. Хамтарч оролцох, эдийн засаг судалаачид, нийгмийн асуудалд санаа тавьж буй бүх хүнийг урьж байна. АН-ын дотоодод ойлгомжгүй асуудал байгаа хэдий ч маш олон үнэт зүйлд хамтарч ажиллах талбар нээлттэй. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байна. Улс төрийн талбарт, иргэний нийгэмд байдаг, бүх хүнд энэхүү хурал нээлттэй.
Намын дэд даргаар ажиллах тухайд миний хувьд улс төрд байгаа нь албан тушаалын хувьд биш юм. АН мухардалд орсон гэдэг утгаар нь улс төрд орсон. Дэд даргын албан тушаал сонин биш. Үүссэн асуудлаас улбаалж, гүн гүнзгий шинэчлэл хийх ёстой. АН-д фашист, нацист үзэлтэй хүмүүс их байна шүү дээ. Тийм хүмүүсийг дээрээ залмааргүй байна. Цаашид АН сэргэж, бодлогын ажлаа хийх ёстой" гэжээ.