С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
М.Оюунчимэг: Компанийн захирал эрүүгийн хариуцлага хүлээгээгүй их хэмжээний өр төлбөргүй байх ёстой
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг "Богино хугацаагаар ажиллах хүч, дадлагажигч авах тохиолдол зарим улсад байдаг. Ялангуяа 2018-2020 оны үед сувилагч асрагч нарыг олон квотоор авах асуудал БНСУ-ын зүгээс байна. Манай улсын иргэд хувиараа болон жуучлагч компаниар дамжуулан тухайн оронд очсон тохиолдол их гарсан.
Зарим нь ирээд бусад нь тэндээ үлдсэн тохиолдол бий. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт, тухайн жилийн улсын хөгжлөөс шалтгаалан зарим салбарт квот тогтоох эрхийг Засгийн газарт өгсөн. 2020 онд аль чиглэлийн салбарт илүү их боловсон хүчин хэрэгтэй байна, нийлүүлэлт бага эрэлт ихтэй байвал гадагшаа гарахад нь хязгаарлалт тогтоож өгнө. Тухайн компанийн захирал нь өөрөө эрүүгийн хариуцлага хүлээгээгүй их хэмжээний өр төлбөргүй байх ёстой гэсэн заалтыг оруулсан.
Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан гэж салбарын сайдын багцад тусгасан. Жил бүр төсөв хэлэлцэх үед Гадаад харилцааны сайдын багцад Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд 100 сая төгрөгийн төсвийг суулгадаг. Энэ нь гадаадад хувиараа болоод ажил эрхэлж байгаа хүмүүс гэмт хэрэг үйлдээд хоригдсон бол эргэдэг, өмгөөлөгч олж өгөх, нас барсан болон хүнд өвчин туссан үед Монголдоо ирэх тасалбарын мөнгө зэргийг шийддэг. Санхүүжилт нь хүрдэггүй.2019 онд 209 сая төгрөгийг энэ чиглэлд зарцуулсан. Тиймээс 0.2 хувь биш 0.5 хувь гэж оруулж ирсэн" гэдгийг онцоллоо.