С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хөшөө барихыг эсэргүүцсэн анхны сайд нь С.Энхболд боллоо
Эрүүл мэндийн сайд С.Энхболд Чингэлтэй дүүргийн 5-р хороо Тасганы овоо дээр шашны соёлыг дэлгэрүүлэх Богд Зонхов бурхны хөшөөг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барихаар төсөвлөсөнд өөрийн байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр "Аялал жуучлалд тодорхой бүтээн байгуулалтууд эдийн засгийн хувьд нөлөөлдөг л байх. Гэвч аливаа зүйлд үнэ цэнийн чухал гэдгээс гадна цаг хугацааны мөчлөг чухал. Яг өнөөдрийн байдлаар бид энэ мөнгийг хөшөөнд бус, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү ажилласан цагийн төлбөр, хуулийн дагуу олгогдох ёстой тэтгэмжид зарцуулъя.
Тэгж гэмээнэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа манай салбарыхан хэсэгхэн хугацаанд ч гэсэн маргааш төлөх зээлийн төлбөр, хүүхдүүдийнх нь сургалтын төлбөр гээд ар гэрийн олон санхүүгийн асуудалд дэмжлэг болж чадна шүү дээ. Зарцуулъя гэвэл үүнээс гадна засвараа хүлээж буй ХӨСҮТ-өөс авахуулаад олон эмнэлэг шил шилээ даран хүлээж л байна" гэсэн байна.