С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хөшөө барих асуудлаар Ерөнхийлөгч холбогдох хүмүүсийг дуудаж уулзжээ
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Тасганы овоонд 32 тэрбум төгрөгөөр хөшөө барихаар төсөвт суулгасан асуудал нийгмийн анхаарлын төвд ороод байна. Салбарын сайд Ч.Номингийн зүгээс эл асуудалд холбогдуулж тайлбар хийсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох хүмүүсийг дуудаж уулзсан байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас "32 тэрбум төгрөгийн төсөвтэй "Богд Зонхова" төслийн асуудлыг оруулж ирсэн. Нийгмээс маш их шүүмжлэл ирж байгаа учраас энэ төслийг царцаах нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох хүмүүсийг дуудаж, уулзсан юм билээ" гэлээ.