Х.Нямбаатар: Оюу Толгойн асуудалд бид байр сууриасаа ухрахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх удирдлага тэргүүтэй удирдлагуудтай өчигдөр уулзалт зохион байгуулсан. Үргэлжлүүлсэн УИХ-ын дарга тухайн төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ Ерөнхий сайдын зүгээс тулгасан 92 дугаар тогтоол болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлыг хөндсөн байдаг.

Тэгвэл хөрөнгө оруулагч талтай хийж буй хэлэлцээрийн Монголын Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Рио Тинто компанитай хийж буй хэлэлцээнд ахиц дэвшил гарсаар байна. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгийн зарим нөхдийн хамт Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якобс Статусхольм тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Оюу Толгой төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэхэд Засгийн газар, Ажлын хэсэг зорилго, байр сууриасаа ухрахгүй" хэмээн мэдэгджээ.