С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Элчин сайд Д.Давааг "Найрамдал" одонгоор шагнажээ
Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Давааг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-нд томилсон. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй ч ажлаа өгөхөөр болсон байна. Түүнийг үүрэгт ажлаа дуусган эх орондоо бүрмөсөн буцах болсонтой нь холбогдуулан ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 16-ны өдөр хүлээн авч уулзан, зоог барьсан тухай Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн.
Эх орондоо буцах болсон Элчин сайд Д.Давааг энэ сарын 25-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров хүлээн авч уулзаж, "Найрамдал" одонгоор шагнажээ. Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гарган Элчин сайд Д.Давааг "Найрамдал" одонгоор шагнахаар болсон юм байна.