Д.Ганбатыг АН-ын Тэргүүн дэд даргаар томилжээ

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооноос ээлжит бус цахим хурал хийжээ. Уг хурлаар тус намын Тэргүүн дэд даргаар УИХ дахь бүлгийн дарга Д.Ганбат томилогдсон байна.

АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталжээ. Тодруулбал,

  • Ардчилсан намын “Үндэсний анхдугаар чуулган" зохион байгуулах тухай
  • "Улс төрийн намын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл"-ийн танилцуулга
  • Бусад гурван асуудлыг хэлэлцэж Үндэсний бодлогын хорооны гишүүд дэмжиж баталсан байна.

М.Тулгат даргатай Ардчилсан намаас арваннэгдүгээр сарын 18-нд долоо хоногийн ээлжит 4:11 цагаараа мэдээлэл хийх үеэрээ ирэх арванхоёрдугаар сарын 6-нд тохиох Ардчиллын өдрийг тохиолдуулж "Хүний эрхийн үндэсний чуулган" зохион байгуулахаа мэдэгдсэн юм.