С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Н.Лхагвадоржийг Сэлэнгийн Засаг даргаар батламжиллаа
Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ш.Оргил эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн. Хуульд заасны дагуу аймгийн ИТХ хуралдаж, тэргүүлэгч Н.Лхагвадоржийг олонхын саналаар Засаг даргад нэр дэвшүүлснийг Ерөнхий сайдад уламжлаад байв. Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Н.Лхагвадоржийг аймгийн Засаг даргаар томилох тухай захирамж гаргаж, батламжилжээ. Эл шийдвэрийг Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж гардуулан өгч ажлын амжилт хүслээ. Н.Лхагвадорж нь Мандал сумын Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай.
НАМТАР:
Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн.
1984-1994 онд Мандал сумын Ерөнхий боловсролын I дунд сургууль
2007-2010 онд “Их засаг” Олон улсын их сургуулийг "Эрх зүйч" мэргэжлээр
2015-2016 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр тус тус төгссөн.
АЖИЛЛАСАН БАЙДАЛ:
2005-2012 “Жаврай” ХХК-ийн захирал -2012-2016 УИХ-ын гишүүний туслах, бие төлөөлөгч
2016 оноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргаар ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ:
2009-2020 Мандал сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2009-2016 Мандал сумын НАМЗХ-ын дарга
2012-2016 НАМЗХ-ын бага хурлын гишүүн
2011 оноос одоог хүртэл Мандал сумын Үндэсний бөхийн холбооны тэргүүн
2012-2017 Мандал сумын МАН-ын хорооны тэргүүлэгч
2015 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын хорооны гишүүн
2017 оноос Мандал сумын МАН-ын хорооны дарга
2020 оноос Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч
2021 оноос Сэлэнгэ аймгийн МАН-ын даргаар ажиллаж байна.