Сурагчдын амралт 18-наас эхэлж, 45 хоног үргэлжилнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар коронавиурст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Улсын онцгой комисс танилцуулга хийв. Үүнтэй холбоотойгоор хилийн хяналтыг сайжруулах, ЕБС-ийн сурагчдын амралтыг зохицуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.

Энэ талаар салбарын сайд Л.Энх-Амгалан "Бүх шатны боловсролын байгууллагын амралтын талаар хэлэлцсэн. Эрсдэлийн үнэлгээг хийх чиглэл өгсөн. Ирэх долоо хоногт буюу 10-ныг хүртэл танхимаар хичээллээд түүнээс хойш 100 хувь цахим болгох талаар ярилцлаа. Үнсэндээ 12 хоног үлдсэн учраас ирэх долоо хоногт танхимаар хичээллээд амрах хүртлээ бүгд цахимаар хичээллэнэ. Амралт эхлэх хугацааг наашлуулахгүй. Сурагчид энэ сарын 18-наас 2022 оны  хоёрдугаар сарын 3-ныг хүртэл амарна" гэдгийг онцоллоо.

Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссын зөвлөмжөөр томуугийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг энэ сарын 10-наас цахим сургалтад шилжүүлнэ гэсэн үг. Сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 18-наас эхэлж, 45 хоног үргэлжлэх юм.