С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ш.Раднаасэд: Ардын хүүхэд наадамд түрүүлж болдоггүй жишгийг бид тогтоосон
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр Д.Зүмбэрэллхамыг томилуулах асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Би таныг сайн мэднэ. Төрд бүх ажил, алба хашиж явсан хүн. Төрийн албаны зөвлөл гэж өндөр албан тушаал. Шүүхийн ерөнхий зөвлөл ч ижилхэн. Төрийн албаны зөвлөлөөс явчих гэж Танд хэлсэн үү. Өөрийн хүслээр явж байна уу. Өнгөрсөн чуулганаар нэг эмэгтэй нь унасан. Байнгын хороо дэмжихэд хамгийн өндөр оноо авсан хүн чуулган дээр унасан. Ардын хүүхэд наадамд түрүүлж болдоггүй жишгийг бид тогтоосон. Хүний чинь хувьд хүндэлж байна. Гэхдээ "би оръё, очъё" гээд явсан гэж ерөөсөө итгэхгүй байна. Ямар нэгэн хатгаас, юм явсан. Байнгын хороо дэмжээд, чуулган руу орох байх. Танаас хүсэх нэг юм байна. Өмнөх Н.Лүндэндорж даргын алдааг битгий давтаарай. Шүүх рүү олон мянган ялаа оруулж ирсэн хүн. Тэтгэврийн нас дөхсөн, би хамаагүй гэдэг хандлагаар ажилд хандаад явах вий. ШЕЗ-ийн дарга болно гэж та битгий өрсөлдөөрэй" гэдгийг сануулав.
Харин нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам "Төрийн албаны зөвлөлийн ажлыг хэвийн хийгээд явж байна. Энэ хооронд шүүхийн том шинэчлэл явж байна. 2000-аад оны шүүхийн шинэчлэл бол онол практикийн шилжилтийн шинжтэй шинэтгэл байсан. Энэ бол урт хугацаандаа Монгол Улсад шүүх ямар байх вэ гэдэг том бодлого. Хуулийн салбарын эрдэмтэн судлаачийн хувьд өөрийн нэмрийг оруулъя гэсэн хүслээр нэрээ дэвшүүлсэн. Намайг нэрээ дэвшүүл гэж албадсан, шахсан, дэмжсэн юм байхгүй" гэв.