С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ю.Цэдэнбалыг цагаатгасан тухай шүүх хурлын тогтоолыг гардуулжээ
Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасан тухай шүүх хурлын тогтоолыг өнөөдөр өглөө "Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академи"-д гардуулсныг МАН-ын 30 дугаар их хуралд танилцууллаа.
МАН-ын 30 дугаар их хуралд илгээсэн албан бичигт:
"Өнөөдөр, 2021 оны арванхоёрдугаар сарын 6-ны даваа гарагийн өглөө 08:30 цагт Монголын төрийг 44 жил, Монгол ардын хувьсгалт намыг 40 жил удирдаж жолоодсон нам төрийн зүтгэлтэн Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Маршал Юмжаагийн Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож цагаатгасан шүүх хурлын тогтоолыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхээс бидэнд /"Эрдэм судлалын төв-Ю.Цэдэнбалын академи"-д / гардууллаа.
Энэхүү түүхэн баярт мэдээг Монгол Ардын намын 30 дугаар Их хурлын зочид, төлөөлөгчид та бүхэнд, нийт Монголын ард түмэндээ дуулгаж байгаадаа баяртай байна. Энэ зууны түүхэн элч, ард түмний хайртай удирдагч Ю.Цэдэнбалын яруу алдар бадартугай. Түүний үйлс замналыг хойчийн монголчууд мартаж үл болно."
"Эрдэм судлалын Ю.Цэдэнбалын академи"-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш Ч.Авдай, гүйцэтгэх захирал, соён гэгээрүүлэгч Ш.Хишигсүрэн, академийн нийт бие бүрэлдэхүүн.
2021 оны арванхоёрдугаар сарын 6, Улаанбаатар хот" гэжэ