С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Мөнх-Оргил: Нээлттэй сонсголоор бүх зүйлээ ярих нь зөв
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Ерөнхийлөгч дээд шүүхээс шүүгч нэр дэвшүүллээ гэхэд УИХ сонсгол хийхгүй. Дээд шүүх Ерөнхийлөгчийн Тамгын газрын түвшинд нээлттэй сонсгол явуулах саналыг ажлын хэсгийн хурлаар ярьсан. Эцсийн томилгоог УИХ хийх учраас шийдвэр гаргаж байгаа байгууллага нь сонсгол хийх нь зөв гэж үзэж байна. Нэрийг нь дэвшүүлж байгаа хүнээ судална. Хамгийн боломжтой хүнийг оруулж ирнэ. Тэр хүн УИХ-ын босгыг давах эсэхийг сонсголоор шийдэх ёстой. Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн асуудлаар сонсгол явуулсан. Тухайн нэр дэвшигчдийн талаар янз бүрийн асуудлыг сонсох гэж нээлттэй сонсгол явуулдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл ярьж байхын оронд нээлттэй сонсголоор бүх зүйлээ ярих нь зөв" гэлээ.