БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтаар хилийн боомтын үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах, цар тахлын нөхцөл байдалд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах мөн ирэх оны хамтын ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцаж санал солилцов.