С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Гаргасан зөрчлөөс хамаарч цалинг нь 20 хүртэл хувиар бууруулна
УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар “УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Төслийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ санаачилж, өргөн барьсан юм. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Тогтохсүрэн "УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг нь Байнгын болон Дэд хорооны хуралдаан, чуулганы нэгдсэн хуралдаанд суух. Ажлын хэсэг гурав гэсэн тоог бага байна гэж үзсэн. Тиймээс жилд долоон удаа шалтгаангүйгээр тасалсан, эсхүл нийт ирцэд бүртгүүлсэн дүнгээрээ ажлын таван өдрөөс дээш гарсан бол хариуцлага тооцно гэж өөрчилж, оруулсан. Энэ заалтыг огт хасч болохгүй. Өмнөх парламентын үед зарим нэг гишүүд жилд хоёр үзэгддэг байсан. Одоогийн парламент харьцангуй ирцийн бүртгэл сайжирсан" гэсэн юм.
Төслийг баталснаар зөрчлийн нөхцөлөөс хамаарч тухайн УИХ-ын гишүүнд сануулга өгөх, хатуу сануулга өгөх, уучлал гуйхыг үүрэг болгох, албан тушаалын цалингийн хэмжээг зургаан сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулахаар тусгажээ.