С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Эрдэнэ: АН-ыг төлөөлөх үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн нь би
С.Эрдэнэ тэргүүтэй АН-ын талаас мэдээлэл хийлээ.
Энэ үеэр С.Эрдэнэ “Хэдхэн хоногийн өмнө Улсын дээд шүүх хуралдаад Ардчилсан намын нэрийг хэсэг бүлэг хүмүүсийн хүсэлтийг хүлээж аваагүй. АН-ын дарга гэж өөрийгөө өргөмжилсөн О.Цогтгэрэлийн намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг шүүхийн байгууллага хүлээж авахаас татгалзсан. Өнөөдөр АН ямар нэгэн хуваагдалгүй, нэг л тамга, тэмдэгтэй байна. Цаашид аливаа хууль бус этгээд АН-ын нэрээр үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй.
Бид хууль, дүрмийн дагуу намын дараагийн даргын сунгааг зохион байгуулж, түүнийгээ батламжлуулахаар Улсын дээд шүүхэд гурван удаа хандсан. Гэтэл шүүхээс Улс төрийн намын хуулийг зөрчсөн хууль бус тайлбарыг бидэнд ирүүлсэн. Тодруулбал, танай намын дотоод маргаантай байдал арилаагүй тул бүртгэх боломжгүй гэдэг хариуг удаа дараа өгсөн. Гэтэл хуулиар Улсын дээд шүүх улс төрийн намын дотоод асуудлаар хянан шалгах ажиллагаа явуулах ёсгүй. Эрх зүйн наад захын мэдлэгтэй хүний ойлгох асуудал гэвэл хууль ёсны эрхтэй, Ардчилсан намыг төлөөлөх үүрэг хариуцлага хүлээж байгаа хүн бол Содномзундуйн Эрдэнэ. Энэ бүртгэл хүчин төгөлдөр хэвээр байна" гэлээ.