С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Амарсайхан: Цахилгааны хөнгөлөлтийг үргэлжлүүлэхээр ярьж байна
Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан цахилгаан, дулааны үнийг хөнгөлөхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгөв.
Тэрбээр “Тог цахилгаантай холбоотой асуудлын тухайд орон сууцны айлуудыг 250 кВт хүртэл, гэр хорооллын өрхүүдийг 350 кВт хүртэл цаашид хөнгөлөх асуудлыг Засгийн газрын түвшинд ярьж байгаа" гэдгийг онцоллоо. Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засагт дэмжлэг болох үүднээс айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, цахилгаан, дулаан, хогны төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны долдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд чөлөөлөх шийдвэрийг тухайн үеийн Засгийн газар гаргаж байсан юм. Үүнд шаардлагатай санхүүжилтийг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд гаргасан байв.