С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ц.Туваан: Би хадган дээр тавьсан тамга хүлээж авсан
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар АН-ын тамга, тэмдэгтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр "Би хэн нэгэн улстөрч, намын даалгавар биелүүлээгүй. УИХ-ын захирамжийг биелүүлэх гээд тал талаасаа хэдэн сар зүтгэлээ. Дөрөв, таван удаа хуралдлаа. Эцсийн дүндээ нэгдсэн дүгнэлтэд хүрч чадахгүй байна. Намын даргын асуудлыг нам өөрөө шийд. Дээд шүүх намын даргын бүртгэлийн асуудлыг хийхгүй, харин дүрмээрээ намын даргаа тодруулаад, УИХ-аараа ёсчлоод оруулаад ир, тэр үед нь бүртгээд өгье гэсэн шийдвэр гарсан" гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлсэн юм.
Харин "АН-ын даргын асуудлыг МАН-тай алалцаж байж авдаг байхгүй юу. МАН-тай хэлэлцэж байж авдаггүй юм. Өөрсдөө дотроо учраа ол. Нэгэндээ буулт хий. Олон мянган гишүүн чинь харж байна. Энд асуудал шийдэгдэхгүй гурилдаад өнгөрнө. Өөрсдөө ажлын хэсэг гарга" хэмээн Б.Пүрэвдорж гишүүн эгдүүцлээ илэрхийлсэн.
Мөн гишүүн Ц.Туваан "Би өөрөө дарга болох санал гаргаагүй, гудамжнаас тамга олоогүй. Би хадган дээр тавьсан тамга хүлээж авсан. Одоо хүртэл тэр тамга бий. Ямар нэг байдлаар энэ тамгыг хаяж, үрэгдүүлээгүй. Дээд шүүхэд өргөдөл өгөн, харин ямар байдлаар миний нэр цахим бүртгэлд орсныг мэдэхгүй байна" гэлээ.