С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
М.Оюунчимэг: Жүжигчин Н.Ононг хүндэлдэг ч тэнд очих хэрэг байна уу?
Б.Галаарид, Ж.Соёл-Эрдэнэ нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлж, Д.Жавзандорж, Н.Онон нарыг томилох асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс бүрэн эрхийнхээ хүрээнд парламентад оруулж ирсэн. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Гавьяат жүжигчин Н.Ононг хүндэлдэг. Уран бүтээлчийн хувьд үнэхээр биширдэг хүмүүсийн нэг. Гэхдээ тэнд очих хэрэг байгаа юм уу? Уран бүтээлчээрээ ажиллаад явбал зүгээр юм шиг санагдаж байна. Үндэсний зөвлөлийн гишүүдийг энд оруулж ирж байгаад тайланг нь сонсож, татахыг нь татаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Цаашид Үндэсний зөвлөл гэж байх уу, байхгүй юу?. Энэ нөхцөл байдлыг сонссон уу?" гэсэн асуулт тавьсан юм.
Хариуд нь нэр дэвшигч Н.Онон "Үндэсний зөвлөлд юу болж байгаа талаарх ойлголт сайнгүй байна. Тоймтой юм хэлж чадахгүй. Мэдээлэл аваагүй" гэдгийг хэлжээ.