С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
П.Анужин: Бурхан барихаар төсөв нь илүүддэг байж таарахгүй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Хууль зүйн туслалцааны тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гүйцээн боловсруулахаар холбогдох Байнгын хороонд шилжүүлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин хөшөө барихтай холбоотой шүүмжлэлийг дайсан юм.
Тэрбээр "Төсөв мөшгих сэдвээ зөв олмоор байна, гишүүд ээ. Эрх нь зөрчигдөж байгаа иргэддээ туслалцаа үзүүлэх гэхээр төсөв ярьж байна. Гэтэл бурхан элдэв юм барих болохоор төсөв нь илүүдэж, хэдэн тэрбумаар орж ирж байж таарахгүй. Бид хүний эрхээс ухарч болохгүй. Төлбөрийн чадваргүй иргэддээ туслалцаа үзүүлэх асуудалд төсөв ярьж байгаа бол эмгэнэл шүү.Тиймээс улсын өмгөөлөгчийн цалинг нэмэх асуудлыг дэмжих ёстой гэж үзэж байна" гэсэн юм.