С.Амарсайхан: Дүүжин тээвэр төсөл хэрэгжих ёстой

Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар тайлбар хийлээ.

Тэрбээр "Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх ачаа барааг өргөн царигаар татаж авах ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Ингэвэл өдөрт 350 орчим вагоноор бараа бүтээгдэхүүн орж ирэх боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхэд хоёр талаас шалтгаалах учир БНХАУ-ын талтай зөвшилцөх хэрэгтэй.

Давхар чингэлэг вагон ирвэл богино хугацаанд датаад авчих боломж байна. Дүүжин тээвэр хэрэгжих ёстой төсөл. Хотын дарга байхдаа богино хугацаанд хөөцөлдөж байж, Францаас 60 сая еврогийн санхүүжилт авч төслийг эхлүүлэхээр шийдвэрлэсэн. Зарим нэг улс төрийн шалтгаан байх шиг байна. Өмнөхөө харлуулдаг зохион байгуулалттай зүйл байна. Төрийн залгамж халаа, залгамж бодлого гэж байхгүй болсон. Би эхлүүлээгүй гээд орхидог" гэсэн юм.