БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг дэмжжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, БОАЖ-ын сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг чөлөөлсөн. Мөн нийслэлийн агаар, орчны бохирдол хариуцсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг үүрэг болгосны дагуу хотын дарга нэр бүхий хоёр хүнийг чөлөөлөхөөр болоод буй.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Ерөнхий сайд зүгээс БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлснийг олонхийн саналаар дэмжжээ. Тэрбээр ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах эрх нь Ерөнхий сайдад хадгалагддаг. Энэ хүрээнд Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д тангараг өргүүлснээр Засгийн газрын гишүүний бүрэн эрх хэрэгждэг.