С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
П.Сэргэлэнг Элчин сайдад дэвшүүлжээ
Засгийн газрын ээлжит бус хуралдаанд Гадаад харилцааны яамнаас зарим улсад Монгол Улсыг төлөөлөн ажиллах Элчид сайд нарын нэрийг танилцуулжээ.
Ингэхдээ Кувейтэд суух Элчин сайдаар П.Сэргэлэнг томилуулахаар нэр дэвшүүлсэн байна. Тус улсад суух Элчин сайдаар Н.Наранбатыг томилуулахаар нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгчийн зүгээс дэмжилгүй буцаасан юм. П.Сэргэлэн нь 2016-2018 онд ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байсэн туршлагатай. 1994 онд Улсын багшийн дээд сургууль, 2006 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг тус тус төгсчээ. АНУ, Хонконг, Итали, Сингапурт малын удмын сан, мал бүртгэлийн менежмент, жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бодлого, мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшжээ. Тэрбээр 1995-2009 онд “Ноён сүлд” ХХК-ийн захирал, 2010-2014 онд “Буудайн хур” газар тариалангийн компанийн Ерөнхий захирлаар ажиллажээ. Элчин сайдын томилгоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй зөвшилцөж, УИХ-аар томилно.