Б.Батцэцэг: Элчин сайд нарын шалгуурыг өндөрсгөсөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр "Гадаад харилцааны яам 47 дипломат төлөөлөгчийн газартай. Үүнээс 32 нь Элчин сайдын яам. Энэ жил 92 тэрбум төгрөгийн зардал гаргана. Өнгөрсөн жил 83 тэрбум төгрөгийн зардал гаргасан. Жилийн дунджаар тооцоод үзэхэд жилд гаргасан зардлаасаа дор хаяж таван дахин илүү зээл тусламж олж ирдэг. Дипломатуудад зарцуулдаг зардал ажилтнуудын цалингийн хувьд дэлхийн дунджаас дор хаяж 40 хувиар бага цалинтай ажилладаг. Ажил үүргийн хувьд маш цөөхөн бүрэлдэхүүнээр багагүй ажил амжуулдаг. Өнгөрсөн жил вакцины татан авалт, ховор эмийн татан авалт дээр 26 сая ам.доллар улсын төсвөөс хэмнэсэн. Элчин сайд нарын мэдлэг харилцан адилгүй, улс төрийн олон томилгоо хийгдсэн. Үүнийг үгүйсгэхгүй. Өнгөрсөн жилээс эхлэн шинээр томилогдсон Элчин сайд нарын шалгуурыг өндөрсгөж, нэг бүрчлэн гэрээ хийсэн. Улс орондоо ямар зээл тусламж татах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар амлалт өгсөн. Элчин сайд нарын ажлыг дүгнэх боломжийг нээж байна" гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг онцоллоо.