С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Энхбаяр: Төрөөс төрсөн анхны тэрбумтан хүн нь Ш.Адьшаа
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” болон “Цалин, нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүний цалин хөлс, нэмэгдлийн тухай/-ийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхийн шинэчлэлтэй холбоотой зарим шүүмжлэлийг хэллээ.
Тэрбээр "Манай Ш.Адьшаа гишүүн бол энэ шүүхийн реформийг хамгийн их улдан эсэргүүцэж байдаг хүн. Эзэндээ үнэнч гэдгээ батлан нотолж, ард түмний биш нэг хүний боол гэдгээ харуулсан, нотолсон ийм хүн. Үг яриаг нь олон удаа тэвчээртэй сонсож байгаа. Дандаа хоёр үзүүртэй, альбан, ашиг хонжоо хайгч. Одоо энэ танхимд юу болж байна вэ? гэхээр Ш.Адьшаа гишүүн Шүүхийн ерөнхий зөвлөлийн сахилгын хорооны гишүүдэд хамгийн хайртай хүн. Бусад нь хайргүй, та нар хуулийн байгууллагынхныг дандаа ингэж долоодгоо одоо боль. Барьцаалагдсан юм уу? Аль 1990 онд намайг оюутан байхад гаалийн Ш.Адьшаа гэж сонсогдож байсан. Хүүхэд байхад Төрөөс төрсөн тэрбумтан Ш.Адьшаа гэж уншиж байсан. Та бол анхны төрөөс төрсөн тэрбумтан хүн. Өдий хүртэл хуулийн байгууллагынханд барьцаалагдсан, төмсөгдүүлсэн, гар хөл нь болсон. Дандаа жүжиг тоглоно” гэв.