С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Т.Доржханд: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт талархъя
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уул уурхайн биржийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Төсөлтэй холбогдуулж, "Хувийн хэвшил хүсвэл энэ биржээр бүтээгдэхүүнээ борлуулах боломжтой. Төрийн өмчийн компаниуд заавал борлуулах үүрэгтэй. Биржтэй болсноор эрдэс бүтээгдэхүүнээ олон улсын үнэд дөхүүлнэ. Арилжаа нээлттэй, ил тод болох давуу талтай. Аль нэг ААН-д дарамт болохгүй. Уул уурхайн компаниудын логистик, зохион байгуулалт илүү сайжирна. Манай бүс нутгийн орнуудад бирж нь төрийн өмчид байна. Манай уул уурхайн бүтээгдэхүүн тэр чигтээ Хятад руу гардаг. Бирж нь төрийн зохицуулдагтай. Үүн шиг төрийн мэдэлд байгуулах нь зөв. Аливаа улсын түүхий эдийг хяналтдаа оруулчихвал тэр улсын эдийн засгийг тэр чигт нь гартаа орууллаа гэсэн үг. Тиймээс эхний ээлжид төрийн өмчид байх нь зөв. Олон улсад ханш 20 ам.доллараар өсөхөд манайд ердөө таван ам.доллараар өсдөг. Бид тонн тутамд 15 ам.долларын орлогоо алддаг" гэсэн юм.
Төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авах үеэр "Маш сайн хуулийн төсөл оруулж ирсэнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт баярлаж талархаж байна. Сүүлийн 30 жилд хэнд хэдэн төгрөгөөр нүүрсээ зарсныг бид мэдэхгүй. Авлига "Эрдэнэт", "Эрдэнэс Тавантолгой" томоохон компаниудад байсан. Байсаар ч байна. Үүнийг энэ хуулиар таслан зогсооно. Биржтэй болбол фючерс, форвард зэрэг санхүүгийн үүсмэл хэрэгслүүд ашиглах боломж бүрдэнэ. Төмөр замгүйгээс нүүрсээ зарж чадахгүй, орлогогүй сууж байна. Өмнө нь биржээ байгуулчихсан бол асуудал тулгарахгүй. Дундын зуучлагч нарыг байхгүй болгоё гэвэл биржтэй болох нь зөв" гэдгийг гишүүн Т.Доржханд хэлэв.