С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Л.Оюун-Эрдэнэ: Цаг үеийн амаргүй нөхцөл сайдуудыг хүчгүй харагдуулж байгааг үгүйсгэхгүй
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн зүгээс "дан дээл"-тэй болон "давхар дээл"-тэй буюу УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсарвал ямар үр дүн гарах талаар асуулт асуулаа.
Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хэрэг эрхлэх газрын даргаар хоёр жил ажилласан. Эхний жил нь "давхар дээл"-тэй кабинетэд ажилласан. Тэгэхэд Хэрэг эрхлэх газрын даргын ачаалал ихэссэн. Нэн шинэ эрх зүйн орчин шаардлагатай. Үнэхээр ажлаа хийж байгаа нь үнэн. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд ажиллах ёстой. Цар тахлын амаргүй цаг үетэй давхцаж байгаа учраас суурь нөхцөл нь сайдуудыг хүчгүй харагдуулж байгааг үгүйсгэхгүй. Сонгодог парламентын засаглал руу Монгол Улс явах ёстой. Гишүүдийн тоогоо ч бодох ёстой. Гишүүдийн тооноос хамаарч сайд нарын асуудал гурав, дөрвөөр хязгаарлагддаг асуудлыг шийдэх ёстой. Алхам алхмаар урагшлах ёстой. Нийгэм юу гэж үзэхээс хамаарах байх. Үндсэн хуулийн өөрчлөлт нийгмийн зөвшилцөл дээр тогтдог. Цөөнхтэйгөө ярилцаж, бусад улс төрийн намууд дэмжиж, нийгэм хүлээж авсан тохиолдог өөрчилдөг. "Давхар дээл"-ийн тухайд 1992 оноос эхлэн үүссэн асуудал" гэв.