С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хоёр агентлагийн газрын даргыг чөлөөлөв
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэд хэдэн хүнд хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Үүнд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Учир нь ковидын үед, мөн хил гаалийн асуудалтай үед эмийн нөөцийг бүрдүүлэх бүх боломжийг Засгийн газраас олгосон ч хангалттай бүрдүүлэлт хийж ажиллаагүй гэж үзсэн байна.
Мөн Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Улс оронд малын гоц халдварт шүлхий гарах үед вакцинжуулалтыг цаг тухай бүрт нь эхлүүлээгүй ажилдаа хайхрамжгүй хандсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн байна.