С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Н.Учрал: Бүх төрлийн койн сурталчлах, ивээн тэтгэхийг хориглосон
УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хорооноос 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.
Байнгын хорооны дарга Н.Учрал "Байнгын хороо нийт найман удаа хуралдаж чуулганы нэгдсэн хуралдаанд таван хуулийг боловсруулж, батлуулсан. Төрийн цахим шинэчлэлтийн эрх зүйн орчныг нээж өгсөн. lawmaker, Lawforum зэрэг бие даасан платформыг байгууллаа. Нийтийн мэдээллийн ил тод байдлын хууль баталснаар 5 төрлийн 68 мэдээлэл олон нийтэд нээлттэй болсон. Энэ 68 төрлийн мэдээллийг төрийн байгууллагууд ил тод мэдээлж мэдээллээ байнга шинэчлэх үүрэг хүлээсэн. 68 мэдээлэл дунд газрын эзэн, ашигт малтмалын лиценз эзэмшигчийн мэдээлэл ил болно. Тендерийн комиссын шийдвэр, шалгаруулалтын үндэслэл ил болно. Хувь хүний мэдээллийг хамгаалах хуулиар мэдээлэл эзэмшигч талаас гадна цуглуулагч тал хариуцлага хүлээдэг болсон. Хуулиар хувь хүний эмзэг мэдээллийг хамгаалдаг болсон.
Эдгээр хуулийг тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Зар сурталчилгааны хуулийн дагуу бүх төрлийн койныг олон нийтэд сурталчлах, ивээн тэтгэхийг хориглосон. Санхүүгийн зохицуулах хорооны журмыг үндэслэн одоо үйл ажиллагаа явуулж буй биржүүд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв бирж шаардлага хангахгүй түүнийг бүртгэхгүй бол арилжаалагдаж байсан койнууд бусад бирж рүү шилжих боломжтой.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 20 хүрэхгүй хоногийн дараа бүрэн хэрэгжиж эхэлнэ. Тэр цагаас хойш хэрвээ шинэ коин гарсан бол хариуцлага хүлээнэ. Түүнийг бирж бүртгэхгүй байх ёстой. Бүртгэгдээгүй бирж дээр ажиллагаа явуулахгүй. Шинээр бирж байгуулах гэж байгаа бол хүсэлтээ илгээнэ. Ивээн тэтгэх хэлбэрээр сурталчлахыг хориглоно.
Хүний хувийг мэдээллийг хамгаалах хуулийн дагуу дуу дүрсний бичлэгийн төхөөрөмжийг хаана байршуулж болохыг тодорхой болгосон. Жишээ нь олон нийтийн газар, караокед алийг нь байршуулах тухай заасан. Камер, бичлэгийн төхөөрөмжүүдийг байршуулахдаа ХЭҮК-ын зөвлөмжийг үндэслэнэ.
Цахим гарын үсгийн хуулийн дагуу иргэн бүрт нэг удаа цахим гарын үсэг олгоно. Иргэн болгон тоон гарын үсгийн гэрчилгээтэй болно. Үүрэн телефоны операторын сим дээр цахим гарын үсгээ байршуулж болно. Үүнийг тоон гарын үсгийн үйл ажиллагаа явуулах компаниуд өөрсдөө санал болгоно. Засгийн газрын салбар болгон мэдээллийн технологийн 8-10 мэргэжилтнийг төрийн үйлчилгээний алба хаагчаар авч цалингийн итгэлцүүрээр тохирч болно" гэв.