Ц.Мөнхцэцэг: Нэг хүнийг жагсаал хийлээ гэж албадан тарааж байна

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос намрын чуулганаар хийж, хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тайлагналаа. Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг жагсаал цуглааны зохицуулалтай холбоотой төслийн тухай мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Жагсаал цуглааныг олон улсын эрх зүйн хүрээнд хийх, жагсаал хийх үндсэн эрхийг баталгаажуулах, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай. Засаг даргын үндэслэл бүхий мэдэгдлийн дагуу жагсаалыг зогсоодог. Цагдаагийн алба хаагч мэдэгдлийг танилцуулаад, албан тараах учиртай. Энэ нь удаа дараа зөрчигдсөн. Нэг хүн суулт хийх, мэдэгдэл хүргэх асуудалд зохицуулалт байхгүй. Нэг хүнийг жагсаал цуглаан хийлээ гэж албадан тарааж байна. Энэ талаар хоёр удаагийн хэлэлцүүлгийг хийлээ. Ирэх чуулганаар Жагсаал цуглааны тухай хуулийг өөрчилнө. Байнгын хорооноос хүний эрхийн үндэсний хараат бус хоёр гишүүний сонгон шалгаруулалт зарласан. Гуравдугаар сарын 15-нд хаврын чуулган эхлэхэд томилно” гэв.