С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
АНУ-ын Азийн хүрээлэнгийн удирдлагатай уулзав
Элчин сайд Ө.Батбаяр 2022 оны 1 дүгээр сарын 25-нд АНУ-ын Азийн хүрээлэн (US-Asia Institute)-гийн Удирдах зөвлөлийн дарга Гленн Лау-Кии, Ерөнхийлөгч Мэри Биссел, Конгресстой харилцах бүлгийн гишүүн Матт Рэннингер нартай уулзав.
Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр Вашингтон дахь Монгол Улсын ЭСЯ нь АНУ-ын Азийн хүрээлэнтэй урт хугацаанд хамтран ажиллаж ирснийг онцлоод Монгол Улс, АНУ-ын хооронд Дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож буй энэ үед цаашид хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, АНУ-д аж төрж буй монгол иргэд, түүний дотор оюутан сурагчдад зориулсан хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхийг санал болгов.
АНУ-ын Азийн хүрээлэнгийн удирдлага Азийн бусад улс орнуудын ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийнхээ талаар товч танилцуулж, Монгол оюутан залуусыг дэмжих, тэднийг АНУ-ын төрийн байгууллагуудад богино хугацаанд дадлагажуулахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэн хамран ажиллахаар тогтов.