С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд илгээсэн илгээлтийн хувийг гардуулжээ
Элчин сайд Ө.Батбаяр Цагаан ордны ҮАБЗ-ийн Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан орлогч Др.К.Кэмпбэллтэй уулзаж, Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байденд илгээсэн илгээлтийн хувийг гардуулав.
Др.К.Кэмпбэлл ойн хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден-аас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд илгээсэн илгээлтийн эх хувийг Элчин сайд Ө.Батбаярт гардуулав. Уулзалтын үеэр талууд 35 жилийн ойн мэндчилгээг харилцан солилцож, 2022 оны хамтын ажиллагааны талаар ярилцав.