С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нарыг дэд даргаар томилжээ
Нийслэлийн Монгол Ардын нам хорооны 35 дугаар Бага хурал болж, төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар Д.Сумъяабазарыг улираан томилж, гишүүдээ шинэчлэн сонгосон юм.
Энэхүү өөрчлөлтөөр Намын хорооны орон тооны дэд даргад Ч.Батзул, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар, орон тооны бус дэд даргад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар, Засаг даргын орлогч Р.Дагва, Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баттөр, Н.Баярчимэг, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч Г.Батбаяр нарын нэрийг дэвшүүлж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ.
Үүнээс гадна нийслэлийн МАН–ын Хяналтын хорооны гишүүдийг сонгосон байна. Тодруулбал, Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны бүрэлдэхүүнийг 279 гишүүнтэй байхаар тогтож, хорооны гишүүдийг дүүрэг бүрээр нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан 11 гишүүнийг Хяналтын хорооны гишүүнээр баталжээ. Тус хороонд нийслэлийн намын байгууллагын хэмжээнд МАН-ын дүрмийн хэрэгжилтийг мөрдлөг болгон хэвшүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна.