С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Д.Ганбат: Би мөнгө тарааснаараа шинэ соёл нэвтрүүлсэн
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Сар шинийн баярыг угтаж, гишүүдийн зүгээс тойргийнхоо сонгогчдод боов, хуанли, мөнгө тараасан асуудлаар үг хэллээ.
Тэрбээр "Н.Учралын боов, хэний календарь, миний мөнгө бол хувь хүний асуудал. Хувь хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү падгүй юм. Сар шинийн өмнө өтгөс буурлуудынхаа алгыг дээш нь харуулдаг. Одоо Богдын боов шиг юмаа болимоор байна. Хэддүгээр зуун билээ. Одоо арай шинэ түвшинд хүрч, мөнгө төгрөг тараадаг болсон нь дээр. Би Баянхонгор аймгийнхнаа шинэ соёлд оруулж байгаа шүү. Азийн орнууд дугтуйтай мөнгө багачууддаа өгдөг. Тэр рүү бага ч гэсэн ойртуулж байна" гэдгийг онцоллоо.