С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
С.Эрдэнэ: Хөгжлийн банкны үүдээр ч шагайж үзээгүй
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Хөгжлийн банканд үүссэн асуудлаар шалгалт хийж тодорхой шийдвэрт хүрэхийг холбогдох газруудад чиглэл болгоод буй. Эл асуудалтай холбогдуулж, Хөгжлийн банкнаас зээл авсан томоохон компаниудын мэдээллийг ил болгоод байгаа юм. Уг мэдээлэл УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хамаарах бүхий компани багтсан байдаг.
Гэвч уг мэдээллийг С.Эрдэнэ үгүйсгэжээ. Тэрбээр "Охин бид хоёрыг 18 тэрбум төгрөгийн зээл аваад төлөөгүй мэт хар гүтгэлгийг явуулж эхэлжээ. Хөгжлийн банк чинь эзэнтэй захиралтай төрийн банк биз дээ. Хэн зээл авсан, төлсөн төлөөгүй мэдээллээ нээлттэй зарлах хэрэгтэй. Амьдралдаа тэр Хөгжлийн банкны үүдээр ч шагайж үзээгүй” гэсэн байна.