С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Гарамгайбаатар: Үндсэн хуулиа барьж байгаа учир худлаа ярихгүй
Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар АН-ын дэд дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Үндсэн хуулийн гол заалт бол хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх. Би Үндсэн хуулийг авчирснаа сэтгүүлчдэд үзүүлье. Үндсэн хуулиа барьж байгаа учир би худлаа зүйл ярихгүй. Хөгжлийн банктай холбоотой асуудал юунаас болж гарч ирэв? гэдгийг олон түмэн мэдэх ёстой. Тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудал УИХ-д гэнэт оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Хөгжлийн банкны асуудлыг босгож ирсэн гэж АН харж байна. Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэр гэж үзэж байна.
Засгийн газар тэтгэвэр, тэтгэмж нэмэх шийдвэр гаргахад эх үүсвэрийн асуудлыг ярина. Хөгжлийн банкны асуудлыг хурцаар тавихдаа асуудлыг зарлах эрх бүхий хүн нь зарлаагүй. Хөгжлийн банк ТУЗ-тэй, ТУЗ нь ийм шийдвэр гаргасан гэх нотолгоо алга. ТУЗ-ийг Засгийн газраас томилдог. Үүнээс гадна хараат бус дөрвөн гишүүн байдаг. ТУЗ нь уг шийдвэрийг гаргасан бол хууль ёсны үйл ажиллагаа болно.
Зээл авсан 26 ААН-ийг шалгаж үзэхэд 2012-2016 оны үед олонхийг бүрдүүлж байсан АН-ын үед олгосон зээл нэг байна лээ. Бусад зээл нь 2017 оноос хойш авсан зээл байна. АН Хөгжлийн банкны асуудлаар Ажлын хэсэг байгуулсан. Хөгжлийн банкнаас зээл авахад улс төрийн нөлөө орсон гэх асуудлыг АН анхааралтай ажиглана. Шалгалтын явцад тухайн албан тушаалтан буруутай нь нотлогдож байвал хариуцлагаа үүрэх ёстой. Хэрэв улс төрийн өнцгөөр харж, АН-ын нэр бүхий хүмүүсийг татан оролцуулж, ард олны сэтгэл санааг үймүүлж, улс төрийн зорилгоор ашиглаж байгаа тодорхой хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхийн төлөө ажиллана" гэв.