С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ерөнхий сайдын айлчлалын баг 15 хүний бүрэлдэхүүнтэй
"Бээжин-2022" өвлийн олимпын нээлтэд оролцохын зэрэгцээ тус улсын Ерөнхий сайдтай уулзалт хийхээр эх орноосоо мордсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагалдаж, 50 гаруй хүн явсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарсан. Уг мэдээллийг холбогдох газраас үгүйсгэж нийт 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр албан ёсны айлчлал хийж байгааг тодотгожээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлах хугацаандаа Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттерриш, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга Сүн Тао нартай уулзаж, албаны ажил хэрэг ярилцах төлөвлөгөөтэй байгаа аж. Айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар, УИХ дахь Монгол, Хятадын парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан, Монгол банкны ерөнхийлөгч Б. Лхагвасүрэн, Ахлах зөвлөх, Элчин сайд Т.Бадрал, Элчин зөвлөх, Гуравдугаар нарийн бичгийн дарга, хэлмэрч, зураглаач, зурагчин, хамгаалалтын бүрэлдэхүүн зэрэг нийт 15 хүн багтжээ. Цар тахлын дэглэмтэй холбогдуулж, БНХАУ-аас тавьсан нөхцөл шаардлага нь ч ийм байсан гэнэ.