С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
"Онгоцны шатахуун бодит үнэ 500-700 ам.доллар байхад Монголд 1200 ам.доллар"
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй яамны удирдлагууд дотоодын агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийжээ.
Уулзалтад дотоодын агаарын тээврийн 11 авиа компанийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын стратеги төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд санал солилцсон байна.
Агаарын тээврийн компанийнхан дараах саналуудыг илэрхийлжээ. Үүнд:
- Онгоцны шатахууны үнэ олон улсад тонн тутамдаа 500-700 ам.доллар байхад Монголд 1200 ам.доллар байгаа нь нислэгийн тийзийн тарифт шууд нөлөөлдөг. Тарифийн 40 хувь нь шатахууны үнээс хамааралтай
- Нислэгийн шинэ чиглэл нээж ажиллахад Засгийн газраас бодлогын болон татвар, эрх зүйн дэмжлэг хэрэгтэй.
- Аялал жуулчлалын компаниудын консерциумыг Монгол Улсад байгуулах шаардлагатай. Тэгж байж нийлүүлэлтийг сайжруулснаар нислэгийн үнийг буулгах
- Зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд олон талт үйл ажиллагааг явуулах
- Тур компаниудын аяллын бүтээгдэхүүн гэж байдаг ч улсын аяллын бүтээгдэхүүнийг бий болгох
- Нисдэг тэрэг болон бага оврын онгоцыг дэмжих бодлогыг гаргах
- Орон нутгийн нисэх буудлуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай гэх мэт олон санал дэвшүүлжээ.
Агаарын тээврийн салбарт либеральчлал хийж, өрсөлдөөн бий болгох нь аялал жуулчлалыг хөгжүүлэх том суурь болно хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.