С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Б.Батцэцэг: Хятадын тал Монголын улс төрийн тогтвортой байдлыг чухал гэж үзсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээлэл хийсэн юм.
Тэрбээр "Хятадын талаас улс төрийн тогтвортой байдлыг чухал гэж үзсэн. Засгийн газраас дэвшүүлсэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хилийн боомт, эрчим хүч, Улаанбаатарын түгжрэлийг шийдэхээр тусгасан. Энэ асуудлаар Монгол, БНХАУ-ын Засгийн газрын хамтарсан мэдэгдэл гаргасан. Монголын талаас санаачилга гаргасныг Хятадын талтай тохирч чадсан. Цаашдаа бидний харилцаанд чиглэл болох баримт бичиг. Олимпын нээлтэд 30 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцсон. Ерөнхий сайд тэдгээрийн зарим төлөөлөлтэй уулзаж хөгжлийн бодлогын асуудлаар ярилцсан" гэв.