С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Нөхөн сонгуулийг зохион байгуулсан хороодыг татан буулгав
Сонгуулийн ерөнхий хорооны 2022 оны хоёрдугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийг зохион байгуулсан Хэнтий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороог татан буулгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хэнтий аймгийн болон нийслэлийн сонгуулийн хороо нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу нөхөн сонгуулийн зардлын тайлан, бусад тайлан мэдээ, холбогдох баримт бичгийг хүлээлцэж, зардлын гүйцэтгэл нь аудитын байгууллагаар бүрэн хянагдаж, үйл ажиллагаа нь дуусгавар болсон тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.6-д заасныг үндэслэн эдгээр сонгуулийн хороодыг татан буулгах шийдвэр гаргалаа.