С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Хил орчмын ой, хээрийн түймэртэй хамтран тэмцэх хэлэлцээрийг шинэчлэн баталлаа
Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын “Хил орчмын ой, хээрийн гал түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай” хэлэлцээрийг Бээжин хотноо шинэчлэн баталлаа. Тус хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Онцгой байдлын яамны сайд Хуан Мин гарын үсэг зурсан юм.
Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 1999 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжүүлэн ажиллаж байна. “Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан журам”-д 2011 онд гарын үсэг зуржээ.