С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Ж.Бат-Эрдэнэ: Хөгжлийн банкны зээл олголт намайг яаманд байхад зөв чиглэлтэй байсан
Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг мэдэгдсэн. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулсан нь Хөгжлийн банкны гол үүрэг. Тухайн үед миний бие Зам, тээвэр, барилга хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Орон сууц, авто замын төслүүд хариуцдаг байсан. Улаанбаатар хотыг аймаг, орон нутагтай холбох төсөл оруулж ирдэг байсан. Солонгос захиралтай байлаа. Тэгэхэд төсвөөр санхүүжүүлэх асуудлыг ярьж байсан. Солонгос захирлын зүгээс маш хатуу байр суурьтай байлаа. Хөгжлийн банкны эргэн төлөлтийг бизнесийн зарчмаар явуулах ёстой гэсэн үг. Одоо бодоход түүний зөв байж. Засгийн газраас тодорхой салбарыг зааж өгдөг байсан юм. Сүүлдээ энэ нь алдагдсан дүр төрх гарчихаад байгаа юм.
Шүүх дээр очиход хуулийн дагуу байх ёстой юм. Бодит хөрөнгө оруулалтыг харах хэрэгтэй. Хөдөө, аж ахуйг дэмжих хүрээнд маш хэрэгцээтэй үйлдвэрүүд байгуулсан. Үүнийг өөр өнцгөөс харах ёстой. Аж ахуйн нэгжийг дэмжих гол агуулга нь Хөгжлийн банк. Тэднийг ажиллах боломж, бололцоогоор нь хангах учиртай. Үнэхээр асуудал үүссэн бол хууль хяналтын байгууллага нь шалгаад явна. Улс төрийн түвшинд манлайлал үзүүлж байгаа нам өөрөөсөө үлгэрлэх, бодлогоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэхийн тулд томилгоо зөв хийх ёстой. Өөрсдөөсөө шинэчлэл хийх юм. Ерөөсөө л ил тод байхыг хэлээд байгаа юм. Нийгмийн далд асуудлыг ил тод байлгах нь сэтгүүлчдийн үүрэг" гэсэн юм.