С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Шинэ яамны албан тушаалын тодорхойлолтыг ТАЗ-өөс хянаж, батлах зөвшөөрөл олгожээ
Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” 46-49 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны яамны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын тодорхойлолтыг хянаж, батлах зөвшөөрөл олголоо.
Үүнтэй холбоотойгоор Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба болон холбогдох албаны хүмүүс 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэд тус яамны албан тушаалын тодорхойлолтуудыг гардуулан өгч, Төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг чанд хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж, ажлын амжилт хүслээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого, төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.