С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Я.Содбаатар: Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй
Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчидтэй холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, хэд хэдэн улстөрчийн нэр холбогдсон болсон. Тэдгээрийн нэг нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар. Үүнтэй холбогдуулж, тэрбээр тайлбар мэдэгдэл гаргажээ.
Тэрбээр "Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудалд намайг холбогдуулан бичих болсон тул залруулга гаргаж байна. Миний бие Хөгжлийн банкны ямар нэгэн зээлтэй холбоогүй бөгөөд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл авч байгаагүй болохоо хариуцлагатай мэдэгдэж байна.
2015 онд миний ХОМ-д байсан 5669456 тоот регистртэй “Хотол түмэн” ХХК- ийг 2016 онд нэрийг өөрчлөн “Конкрет адмикс” ХХК болгон улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоо энэ компаниа эзэмшдэггүй болно.
Харин Улсын Бүртгэлийн Ерөнхий газар 2018 онд “Хотол түмэн” гэх нэрийг 6298788 тоот регистрийн дугаартайгаар бусдад олгосон байна. Шинээр байгуулагдсан энэхүү компани нь надтай ямар нэгэн холбоогүй болохыг үүгээр мэдэгдэж залруулга гаргаж байна" гэжээ.