С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
О.Баасанхүү: Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Цэцэд өгөхөөр боллоо
АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр тус намын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрбээр "2017 онд С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн Улсын Дээд шүүхийн 01 тоот тогтоол байдаг. Тогтоолыг өөрчлөх, шинээр намын даргыг томилох асуудлыг удаа дараа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн боловч шийдэгдээгүй. Нэгэнт энэ тогтоолд өөрчлөлт ороогүй учраас хуучин байсан мэдээллийг цахим мэдээллийн санд байршуулах асуудлыг тавьсан.
Зарим хэвлэлээр С.Эрдэнийг намын даргад бүртгүүлэх гээд чадахгүй байна гэсэн ташаа мэдээллийг түгээж байна. Бид хуучин мэдээллийг цахим мэдээллийн санд байршуул гэдэг хүсэлт тавьсан. Энэ асуудалтай холбоотойгоор Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд мэдүүлсэн. Улсын Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдахад нэгэн төвөгтэй асуудал үүссэн. Сахилгын хорооны шийдвэр ямар ч байдлаар гарч болно. Гол нь хараат бус байх ёстой. Шийдвэр нь бидний хүссэн хэмжээнд гараагүй бол хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрх нээлттэй. Тиймээс Сахилгын хороонд ортол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны хэргийн тэргүүн шүүгчийг томилсон. Шүүх хараат бус байна гэдэг зарчим алдагдаж байна.
Бид Үндсэн хуулийн цэцэд хандана. Иргэн хүний шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдсан, хараат бус шүүх засаглалд халдсан, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг зарчмыг алдагдуулан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж ойлгож байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцэд Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлыг өгнө" гэв.