С.Амарсайхан: Үндэсний аюулгүй байдал бол хамтын үүрэг хариуцлага юм
Харилцан айлчлалыг сэргээнэ
Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь бага хурлын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ХБНГУ-ын Гадаад харилцааны дэд сайд Т.Линднертэй уулзав.
Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг цар тахлын нөхцөл байдал хараахан намжаагүй байгаа ч ХБНГУ Мюнхений аюулгүй байдлын бага хурлыг халдвар хамгааллын өндөр түвшинд амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэв. Түүнчлэн тэрээр Монгол Улсын Засгийн газар цаашид цар тахлын хязгаарлалтын түвшнийг бууруулж иргэдийн урсгал, зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх бодлого явуулж байгааг танилцуулж, хоёр орны иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг сэргээхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлэв.
Монгол Улс, ХБНГУ-ын Иж бүрэн түншлэлийн харилцаа улс төр, эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухаан зэрэг бүх салбарт тогтвортой хөгжиж байгааг талууд тэмдэглэв. Цаашид дэлхий нийтийг хамарсан цар тахлаас шалтгаалан зогсонги байдалд ороод байсан дээд, өндөр түвшний харилцан айлчлалуудыг сэргээх, мөн ГХЯ-д хоорондын Зөвлөлдөх уулзалт зэрэг байнгын механизмуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх шаардлагатай гэдэгт санал нэгдсэн болно.