С.Батболд СоцИнтернд Украины асуудлаар илтгэл тавьжээ

Зүүний, Зүүн төвийн чиг баримжаа бүхий 133 улс төрийн хүчнийг эгнээндээ нэгтгэсэн 150 гаруй жилийн түүхтэй СоцИнтерн (Социалист Интернационал) байгууллагын Тэргүүлэгчдийн ээлжит хурал энэ сарын 19-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулжээ.

Уг хуралд УИХ-ын гишүүн С.Батболд оролцсон байна. Тэрбээр тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. Түүний хувьд “Украин дахь нөхцөл байдал ба дэлхий нийтийн энх тайвныг хадгалахад зүүний чиглэлийн үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан байна.

Ташрамд дурдахад, СоцИнтернд Монголоос ганцхан нам бүртгэлтэй байдаг нь МАН юм. Харин С.Батболд 2012 оноос тус холбооны Дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.